Э.ДАВААЧИМЭГ МӨН Л ЗУРГАА ДАХЬ ТҮРҮҮГЭЭ АВЛАА

2022-07-04  

No description available.

 Эхний өдрийн барилдааныг өмнө нь мэдээлэхэд С. Цэрэнчимэд зургаа дахь түрүүгээ авсныг дурдсан. Тэгвэл хоёр дахь өдрийн барилдаанд зодоглосон "Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Даваачимэг Монгол улсын аваргаа хамгаалж, зургаа дахь түрүүг авч, Цэрэнчимэдтэй " айл" буулаа. Сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59 кг жингийн аваргуудаа тодруулсан. Энэ өдөр ялалт байгуулсан Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт Ө.Батзул гурав дахь түрүүгээ, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл, ОУХМ Г.Отгонжаргал нар аваргын медалиа ихэрлүүлсэн бол, 79 кг-д А.Дөлгөөн, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, 92 кг-д Г.Ганхуяг, 50 кг-д Д.Отгонжаргал, 53 кг-д Н.Анударь, 59 кг-д Б.Эрдэнэсувд нар анх удаа улсад түрүүллээ. Ийнхүү эхний өдрийн барилдаанаар долоон шинэ аварга төрсөн тоог сүүлийн өдөр зургаагаар нэмлээ. Эмэгтэйчүүдийн хувьд ( 59 кг-д) 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Эрдэнэсувд , 50 кг-д өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгонжаргал, 53 кг-д энэ жилийн Азийн аваргын мөнгөн медальт Б.Хулан нар аваргаллаа. Эрэгтэйчүүдийн багийн дүнгээр гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс” клуб 164 оноогоор тэргүүлж, гавьяат тамирчин Г.Мандахнаран дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 133 оноогоор удаалж, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа дасгалжуулагчтай МУБИС 102 оноогоор гуравдугаар байрт орлоо. Эмэгтэйчүүдийн багийн дүнгээр гавьяат тамирчин Б.Одончимэг дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 187 оноогоор алт, спортын мастер С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг 167 оноогоор мөнгө, ОУХМ “Хилчин” спорт хороо 135 оноогоор хүрэл медаль хүртсэн гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ. Ийнхүү Монгол улсын Эрэгтэйчүүдийн 56, Эмэгтэйчүүдийн 22 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 28-29-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд амжилттай болж өндөрлөлөө.

Сүүлийн өдрийн дүнг танилцуулбал: :

Эрэгтэйчүүдийн 79 кг:

1. Алтанзулын Дөлгөөн (Хасу-Мегастарс)

2. Батмөнхийн Намбардаваа (Төгс)

3. Баясгалангийн Бат-Эрдэнэ (МУБИС) 3. Төмөрбаатарын Дэмчигдорж (Өвөрхангай)

86 кг:

1. Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)

2. Мөнхбаатарын Цогтгэрэл (Хангарьд)

3. Мэндбилэгийн Тэмүүжин (Хангарьд) 3. Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс)

92 кг:

1. Ганбаатарын Ганхуяг (Алдар)

2. Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс) 3. Баасандоржийн Цэрэндаш (Их шавь) 3. Баатарын Нямбаяр (Приус центр)

97 кг:

1. Өлзийсайханы Батзул (Хангарьд)

2. Ганцоожийн Машидравжих (Хангай-Хайрхан) 3. Эрдэнэтуяагийн Уугангэрэл (Сүлд)

125 кг:

1. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)

2. Энхтүвшингийн Батмагнай (Алдар) 3. Чинбатын Алтангэрэл (Хилчин) 3. Цогтбаярын Мөнхбаяр (Хилчин)

Эмэгтэйчүүдийн 50 кг:

1. Долгоржавын Отгонжаргал (Баянхонгор)

2. Цогт-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс)

3. Бямбасүрэнгийн Мөнхнар (Алдар)

53 кг:

1. Батхуягийн Хулан (Аврагч)

2. Нандинцэцэгийн Анударь (Хилчин)

3. Чинболдын Отгонтуяа (Алдар)

55 кг:

1. Ганбаатарын Отгонжаргал (Алдар)

2. Батбаатарын Энхцэцэг (Хилчин) 3. Мөнхболдын Дөлгөөн (Налайх) 3. Бат-Оршихын Болор-Эрдэнэ (Алдар)

57 кг:

1. Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)

2. Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин)

3. Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч)

59 кг:

1. Бат-Эрдэнийн Эрдэнэсувд (Баянхонгор)

2. Баатаржавын Шоовдор (Аврагч)

3. Баярын Лхам (Архангай)

Ингэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ. Түрүүлсэн тамирчид Белградын ДАШТ-д оролцох эрхийг халаасалсан юм байна. Гэрэл зургийг Адилбиш.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?