АЯС МОНГУШ ТЭРГҮҮТЭЙ ТУВА БӨХЧҮҮД УЛСЫН НААДАМД ЗОДОГЛОНО

2022-07-04  

No description available. 

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн Үндэсний их баяр наадам энэ жил тохиож буй. Энэ түүхэн том ойд, 100 жилийн өмнө Монголоос туурга тусгаарласан Тувагийн Автономит Улсаас Аяс Монгуш тэргүүтэй нийт 15 бөх зодоглохоо Бөхийн Холбоонд мэдэгдсэн байна. Тува бөхчүүдийг манлайлан ирж буй Аяс Монгуш нь зуун жилд нэг төрөх бөх гэж Тувачууд үздэг. Тэрбээр дөнгөж 18 насандаа анх удаа Тувагийн хүчтэнүүдийг сөхрүүлж, наадамдаа түрүүлсэн байдаг. Түүнээс хойш амжилтаа ахиулж, нийтдээ 17 удаа түрүүлсэн түүн шиг хүчтэй Тувад төрөөгүй. Тэрбээр сонирхогчдын сүмогийн дэлхийн хоёр удаа, Европын долоон удаагийн аварга юм. Ид хавтай, залуу насанд нь Аяс Монгушийг Монгол улсын наадамд оруулахыг хориглодог байсан учир тэрбээр аймгийн наадамд зодоглож, аймгийн арслангуудыг ялдаг байсан тухай Тувагийн хэвлэлд өнөөг ч хүртэл дурсан бичдэг аж. Нэгэн удаа бөхийн өлгий болсон Увсын наадмын түрүүг ч авах дөхсөн аж. Өдгөө 42 настай Аяс Монгуш энэ удаад их ойн наадамд хүчийг үзэхээр ирж буй. Үндэсний бөхөд харьж буй нас. Тувагийн ерөнхийлөгч нь бөхийн хорхойтон. "Сүбээдэй" нэртэй бөхийн ордон байгуулсан. Тэрбээр Тува бөхийнхөө даваа бүрийг 4 сая төгрөгөөр үнэлсэн. Тува бөхчүүдийг Кан-Демир Куулар, Кайгал-оол Донгак, Буян Сүктер нарын дасгалжуулагчид дасгалжуулж буй юм байна.

Монгол наадамд зодоглох Тува бөхчүүд:

1. Аяс Монгуш

2. Сайын-Белек Түлүш

3. Айдамир Монгуш

4. Сылдыс Монгуш

5. Седен-Очур Кара-Сал

6. Айдын Монгуш

7. Алексей Монгуш

8. Алдын-Сай Одай

9. Кежик Ооржак

10. Эртине Хомушку

11. Мерген Монгуш

12. Кежик Шыырап

13. Мөнге Эртине Куулар

14. Мижит-Доржу Сайын

15. Субудай Шойдун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?