А.СҮХБАТ, Г.ӨСӨХБАЯР НАРЫН ХЭН НЬ ЗҮҮНИЙ МАГНАЙГ ТЭРГҮҮЛЭХ ВЭ?

2022-07-06  

No description available.

 Дархан аварга А.Сүхбат 2000, 2001, 2004 онд Улсын баяр наадамд түрүүлсэн. 2006 онд гэнэт зодог тайлж, бөхийн хорхойтнуудаа гонсойлгосон . 2014 онд Улсын наадамд дахин зодоглож, Өсөхбаяр аваргатай зүүний магнайг булаацалдсан. Тэр маргаанд ялснаар Өсөхбаярын өмнө зогсох эрэмбээ тогтоосон гэж үздэг. Гэвч Өсөхбаяр ( 2002, 2003, 2005, 2009) аварга улсын наадамд нийтдээ 4 удаа түрүүлсэн буюу А.Сүхбатаас нэг түрүү илүү. Адилхан дархан аварга цолтой. Ялгаа нь Өсөхбаяр дархан аварга жил бүр наадамдаа зодоглосоор буй. Гэтэл энэ жилийн наадамд А.Сүхбат дархан аварга зодоглож шинжтэй боллоо. Тэрбээр Төв аймагт, Дүнжингарав галд А.Сүхбат аварга бэлтгэлээ базаасан байна. Түүнийг улсын наадамд дахин зодоглоход шинээр батлагдсан хууль нөлөөлсөн байна. Мөн А.Сүхбатын зэрэгцээ цагийг эзэлсэн их аварга Х.Баянмөнх бас сураг гарсан. Хэрэв Баянмөнх аварга зодогловол зүүний магнайг тэргүүлэх нь ойлгомжтой. Улмаар тавын давааны өмнө цолоо дуудуулан зодогоо дахин тайлах ёслол хийхийг хөгжөөн дэмжигчид үзэх болох нь.

No description available.

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?