ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ Г.ГАНБААТАР БАГШИЙН ЭНГЭРТ " АЛТАН ГАДАС " ОДОН ГЯЛАЛЗЛАА

2022-07-09  

Орон нутагт ширээний теннисийг хөгжүүлэх амаргүй. Сэтгэлтэй л хүний зориглох ажил. Ширээний теннисэнд сэтгэлтэй ийм нэгэн бол Говьсүмбэрт ширээний теннисийг хөгжүүлж буй Г.Ганбаатар юм. Өөрөө теннис тоглоно. Дур сонирхлоо дагаад Говьсүмбэрт теннисний дугуйлан хичээллүүлж, түмний хүүхдийг теннисэнд татдаг ажилтай. Дэргэдээсээ, том охин Сэлэнгэмөрөнгөө ч теннисэнд оруулсан нь, одоо түүний гол ажлыг хамтдаа нугална, хүүхдүүдэд теннис заана. Түүний шавь нараас онцлох тамирчин бол түүний том охин Сэлэнгэмөрөн юм. Тэр бол маш ухаалаг тоглолттой, бие даасан охин. Орон нутгаас хотод шилжиж, нийслэлийн 5 дугаар сургуульд сурч, "Оч" клубэд Хойд Солонгосын Чой Ён Хол багшийн удирдлага дор нэг жил хичээллэсэн нь түүнийг өсөж, өндийхөд тус болсон. Богинохон хугацаанд Сэлэнгэмөрөн тамирчны хувьд " задарч" , өнөөдрийн шигшээ багийн тамирчид Должинзуу, Ундрам, Болор-Эрдэнэ нарын гол өрсөлдөгчийн нэг болсон. Гэвч нутаг буцсанаар амжилт нь буурсан. Улсын аварга шалгаруулах тэмцээний нэгбүрчилсэн төрөлд ( 2020, 2021) хоёуланд нь дөрөвдүгээр байрт шалгарч, медалиас хоёр жил дараалан мултарсан нь Ганбаатарын хувьд хүндхэн цохилт болсон. - Орон нутаг бол орон нутаг юм. Сайн тоглогч ховор. Тиймээс бэлтгэл сургуулилалт алдагддаг. Миний хувьд Сэлэнгэмөрөн охиноо бэлдэх түвшнээс хоцорсон. Сайн өрсөлдөгч, ижил түвшиний бэлтгэл хангагч Говьсүмбэрт байхгүй. Энэ нь ч УАШТ- ий амжилтыг хойш нь татах гол фактор болсон гэж үздэг. Тенниснээс гадна бас сургуулиа төгсөх мөч давхацсан. Энэ зэрэг шалтгаан нөлөөлж, УАШТ -ий нэгбүрчилсэн төрлөөс хүрэл медаль авах боломжоо алдсан. Уг нь хүрэл байтугай медаль авчих боломжийн тоглолт үзүүлсэн. Бас сэтгэл зүй чухал гэдгийг анзаарсан. Гэхдээ нас залуу учир, спортын урт зам охиныг минь тосож буй гэж итгэдэг. Насанд хүрэгчдийн Улсын АШТ-ээс Намуунаатай баг болон дан хосоор анхны хүрэл, Өсвөр насны УАШТ-ээс медаль авсан нь чамлахаар амжилт биш гэж Г.Ганбаатар Sportlife.mn- д сэтгэгдлээсээ хуваалцлаа. - Ер нь орон нутагт, хотод дугуйлан ажиллуулахад ялгаатай. Хотод бол төлбөрийн чадвартай учир санхүүжилт нь тогтвортой. Орон нутагт бол хүүхдүүдээс сарын хураамж авах боломж хомс. Дугуйланд сонирхлоороо ирсэн хүүхдүүдийг бэлддэг. Хүүхдүүд минь хичээдэг. 2021 оны Өсвөрийн УАШТ-ээр манай хүүхдүүд Баянгол, Сонгинохайрхан зэрэг хотын хүүхдүүдтэй медалийн тавцанд зогсоцгоосон. Багийн дүнгээр Говьсүмбэр аймаг улсад түрүүлсэн гэж нэмж хэллээ. Уншигчид болон теннисчид, теннис сонирхогчдынхоо нэрийн өмнөөс Ганбаатарт баяр хүргэе. Хүүхдүүд олон олон медалийг " түүж", ирээдүйн аварга төрөх болтугай гэж ерөөе. Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?