МОРЬ ХУРДАЛБАЛ БӨХ ТҮРҮҮЛНЭ ГЭДГИЙГ ХОВДЧУУД БАТАЛЛАА

2022-07-13  

No description available.

No description available.

Төрийн наадамд хурдан морь нь магнайлж, торгон жолоогоо өргүүлбэл, тухайн морины нутгийн бөх дээгүүр барилддаг гэж хууччуул ярьдаг. Үүнийг Ховд аймгийн морь бөх тэгш ойн наадмаар баталлаа. Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадмын соёолон насанд 250 хурдан хүлэг шандсаа сорьсноос Ховд аймгийн Мянгад сумын уугуул, аймгийн алдарт уяач Б.Энхбаярын халтар соёолон түрүү магнайд хурдалсан. Тэгвэл 1024 хүчтэн зодоглосон тэгш ойн баяр наадамд Ховдоос начин, заан, аварга төрлөө. Улсын аварга С.Мөнхбат, улсын аварга Бүрэнтөгс нарыг дараалан өвдөг сөгдүүлж, үзүүр түрүүний барилдаанд харцага Орхонбаярыг давхар шуудагнаас түрж давснаар улсын харцага О.Хангай улсын отгон аварга боллоо.

Э.Отгонжаргал

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?