МАРАФОНЧ Б.МӨНХЗАЯАГИЙН ГЭМТЭЛ СЭДЭРСЭН ХЭДИЙ Ч БАРИАНДАА ОРЖЭЭ

2022-07-19  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Орегон-2022" хөнгөн атлетикийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн марафон гүйлтэд Монгол Улсын тамирчин Баярцогтын Мөнхзаяа 2:46:09 амжилтаар 30 дугаар байрт барианд орлоо.

Энэ зайд Этиофийн Г. Гебресласе 2:18:11 амжилтаар алт, Кенийн Ж. Корир 2:18:20 гүйж мөнгө, Израилийн Л.Салпетер 2:20:18-аар хүрэл медаль хүртлээ. Мөн АНУ-ын гурван тамирчин ( С.Холл - 5, И.Бэйтс - 7, К. Д'Амато - 8) эхний наймд гүйж, хөгжөөн дэмжигчдээ баясгав.

Б.Мөнхзаяагийн хувьд гараанаас гараад эхний хэдэн км-т толгой хэсэгт явсан ч хуучин бэртэл нь сэдэрч, хэмнэлээ алдаад эхэлсэн. Гэвч тэсвэр, тэвчээр, эрсдэл гарган бүтэн гүйж, бариандаа орлоо.

Марафонч Б.Мөнхзаяагийн араас Тайвань, Перугийн тамирчид барианд орж ирсэн байна. Мөн Эквадорын хоёр, Этиофийн хоёр, Их Британийн хоёр, Кени , Угандын тус бүр нэг тамирчин /нийт 8/ барианд орж чадсангүй замаас гарлаа. Японы нэг тамирчин мөн гараанаас гараагүй /Тэд бүгд ард бичигдэнэ/ хэмээн АНУ-аас спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг сонин/ мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?