ДЭЛХИЙН АВАРГА Д.БАДАМХАНД ТИВЭЭСЭЭ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2022-07-21  

No description available.

 Монголын бодибилдинг- фитнессийн залуу үеийн төлөөлөл бол яах аргагүй Д.Бадамханд. Дэлхийн дөрвөн удаагийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Угалзцэцэг багшийн удирдлага дор 2017 оноос хичээллэж, чамгүй амжилтын эзэн болоод байгаа юм.Бадамханд багаасаа махлаг өссөн учир анхандаа турж галбиржих зорилгоор фитнессээр хичээллэж эхэлсэн гэдэг. Аяндаа бие нь галбиршсанд урамшиж, мэргэжлийн тамирчин болохоор шийдсэн тухайгаа Д.Бадамханд дурдсан нь бий. Одоогоор тэрбээр “Champ fitness” клубын тамирчин, дасгалжуулагч багшаар хослон ажиллаж байна. Өнгөрсөн онд, Узбекистаны нийслэл Ташкент хотод зохиогдсон ДАШТ-д Монголын бодибилдинг -фитнессийн холбооны тамирчин Д.Бадамханд дэлхийн аварга болж байсан. Тэгвэл хэдхэн өмнө Мальдив улсад зохиогдсон Ази Тивийн ААШТ- ээс хүрэл медаль хүртсэн байна.. Тэрбээр олон улсын тэмцээн уралдаанд оролцохын зэрэгцээ эрчимтэй тураах “Bodyfi tclass” хөтөлбөрийг боловсруулж, олон бүсгүйг эрүүлээр галбиржуулан турааж, өөртөө итгэлтэй алхах хүслийг нь гүйцээж буй. Түүний хөтөлбөр бүх биеийн булчинг жигд хөгжүүлдгээрээ бусдаар ялгардаг гэж Бадамханд тодотголоо.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?