ИЧИНОЖЁО А.ИЧИННОРОВ АНХ УДАА МАКҮҮЧИД ТҮРҮҮЛЛЭЭ

2022-07-25  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нагоя хотын “Долфинс” ордонд 15 өдөр үргэлжилсэн Японы мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн сүүлийн өдөр буюу өнөөдөр Архангай нутгийн хүү Ичиножёо А.Ичинноров /М-2/ 12 даваатай түрүүлж, Японы эзэн хааны цомыг хүртсэн 8 дахь монгол сумоч боллоо.

Энэ өдөр Ичиножёо А.Ичинноров /М-2/, Ура /М-3/-тай барилдаж, түүнийг ёрикири мэхээр даван ганцаараа башёг тэргүүлж эхэлсэн юм. 

Башёгийн сүүлийн өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-1/, энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан /М-13/-тай таарч барилдан түүнийг уватэнаге мэхээр хаяснаар 8 даваа, 7 унаатай болсон бол Чиёошома 7 даваа, 8 унаатай башёг дуусгаж байна.

Комүсүби Хошёорюү С.Бямбасүрэн, Мидорифүжи /М-11/-тэй таарч, түүнд ваташикоми мэхээр унаснаар 10 даваа, 5 унаатай башёг дуусгалаа.

Харин энэ өдөр Озэки Шодай, Сэкиваке Вакатакакаге-тай хүчээ сорьж, түүнийг хатакикоми мэхээр давснаар  10 даваа, 5 унаатай Нагоя башёг дуусгав.

Сүүлийн өдрийн барилдаанд Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Такакейшотой учраа таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаж хоёулаа 11 даваатай Нагоя башёг дуусгаснаар нэмэлт барилдаангүйгээр Ичиножёо А.Ичинноров анх удаагаа түрүүлж байна.

Магэширагийн 2-оос босч барилдсан Ичиножёо А.Ичинноров 47 башё буюу 8 жил сумо бөхөөр барилдаж түрүү бөхөөр ийнхүү анх удаа тодорлоо. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?