"УЛААНБААТАР ММС ЭНЕРЖИ" БАГ, ОЛИМПЫН АВАРГУУДЫГ ХОЖИЖ, ИХ ДУУЛГЫН ЭРХ АВЛАА

2022-07-25  

Хорват улсын Липик хотноо болсон “FIBA 3х3” дэлхийн Гран при тэмцээнд Монголын “Улаанбаатар ММС Энержи” баг амжилттай оролцлоо.

“Улаанбаатар ММС Энержи” баг “D” хэсэгт Хорват, Германы багуудтай таарсан бөгөөд Хорватын Загреб багийг 20:15-аар. Германы Дюссельдорф багийг 21:15-аар хожсоноо 2 хожилтой хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд шалгарсан.

Хасагдах шатанд “Токио 2020” олимпын аварга Латвийн Рига багийг 21:15-аар хожиж, хагас шигшээд шалгарсан. Монголын баг Латвийн багийг олимпын аварга болсноос нь хойш инхүү 2 дахь удаагаа хожоод байна. Улмаар хагас шигшээд Сербийн Лиман багтай таарч, 10:18-аар хожигдсоноор дэлхийн Гран пригийн 3 дугаар байрт шалгарч, 6 мянган ам.доллар болон Лузанн хотод болох дэлхийн Их дуулгын эрх авлаа.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны мэдэгдэлд “Ази тивийн багуудаас Европын дэлхийн Гран при-д анх удаа байр эзэлж амжилттай оролцсон “Улаанбаатар ММС Энержи баг”-таа халуун баяр хүргэж, ирэх 7 хоногт Прага хотын Их дуулгад нь амжилт хүсье” хэмээн онцолжээ.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?