"ПАРИС-2024" ОЛИМПЫН НААДМЫН УРИАГ ТАНИЛЦУУЛЛАА

2022-07-26  

2024 онд Францын нийслэл Парис хотноо болох зуны олимп, паралимпын наадмыг зохион байгуулах хорооноос наадмын албан ёсны уриаг танилцууллаа.

“Парис-2024” наадмын уриагаар англи хэлээр “Games wide open” /үгчилбэл "Өргөн дэлгэр нээлттэй наадам” эсвэл "Хүн бүрд нээлттэй наадам"), франц хэлээр “Ouvrons grand les jeux” (үгчилбэл "Наадмыг өргөн дэлгэр нээцгээе") гэсэн хэллэгийг сонгожээ. 

ОУОХ-ны тэргүүн Томас Бах уриаг танилцуулсантай холбогдуулан мэдэгдэхдээ, “Энэхүү урианаас наадмын загварыг 2020 оны олимпын хөтөлбөрт нийцүүлэн шинэчилж, аль болох хүнд нээх Парисын хүсэл эрмэлзэл тодорхой харагдаж байна. Сена мөрний эрэг дээрх нээлтийн ёслол, хот даяарх алдартай газруудад зохиогдох тэмцээн уралдаан, Парисын үйл ажиллагаа нь хүмүүсийг биечлэн төдийгүй цахимаар нэгтгэх болно" гэсэн байна. 

Зуны олимпын наадам Парис хотноо 2024 оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд болох бол паралимпын наадмыг наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд зохион байгуулна. 

Эх сурвалж: Монцамэ, ТASS

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?