ГУЛЛИВЕР ИЧИНОЖИЙГ ТҮРҮҮЛЭХИЙГ ҮЗЛЭЭ..УДААН Ч ХҮЛЭЭЛЭЭ...

2022-07-27  

No description available.

Үлэмж биетэн, орчин цагийн Гулливер. Ингэж Ичиножиг нэрлэж байв. 2014 онд, одоогоос 9 жилийн өмнө Японы сумогийн дээд зиндаанд түүнийг дэвшин барилдаж, 13 давахад нь ирээдүйн аварга мэндэллээ гэж шуугиж байв. Их аварга Дагвадоржийг түрүүлэхэд нь Японы NHK телевиз Монголд бүхэл бүтэн телевизийн баг илгээж, цуврал нэвтрүүлэг бэлдэж цацаж байсантай ижил, Архангайн Батцэнгэл суманд NHK телевизийн десант бууж байсан. Өөрөөр хэлбэл түүнээс маш ихийг тэртээ 9 жилийн өмнө сумогийн ертөнц хүлээж байсан. Харамсалтай нь, Ичиножи өнөөдрийг хүртэл түрүүлж чадаагүй. Бүр түрүүлнэ гэдэгт нь ч фэнүүд нь итгэл алдарсан байсан гэж хэлж болно. Тэр нуруундаа бэртэл авснаас болж, амжилт нь буурсан. Өмнө нь 12, 13, 14 давж байсан ч, түрүүлж чадаагүй тэрбээр энэ удаад 12 дараатайгаар түрүүлж, эзэн хааны цомыг анх удаа өргөлөө. - Энэ башёд дараалан 6 давсны дараа түрүүлчихэж болох юм байна гэдэг бодол анх гялхийсэн. Сайн барилдаж, цолоо ахиулж, улмаар Озеки цолонд хүрье л гэж зорьсон гэж Ичиножи цом өргөсний дараа хэллээ. 192 см өндөр, 187 кг жинтэй Ичиножи өнгөрсөн жил Япон улсын иргэншилтэй болжээ. Тэрбээр 15 дахь өдрийн барилдаанд ёкузано Терунофужитэй ижил 11 даваатай барилдаж, аварга унаж, өөрөө Уранаг давснаар түрүүллээ. Тэгснээр монгол гаралтай бөхчүүдээс Сумогийн дээд зиндаанд түрүүлсэн найм дахь бөхөөр тодорлоо.

No description available.

Э. ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?