ХАРИМОТОД ХОЖИГДСОНООР ЛИН ГАОЮАН ШИГШЭЭГЭЭС ХАСАГДАХАД ХҮРЛЭЭ

2022-07-27  

No description available. 

Унгар улсын нийслэл Будапешт хотноо зохиогдсон ITTF-ийн рейтингийн оноо олгох, 500 мянган ам.долларын шагналын өндөр сантай тэмцээний эрэгтэй нэгбүрчилсэн төрөлд Японы теннисчин Харимото түрүүллээ. Тэрбээр финалын тоглолт 7 өрөг, өрөг бүр 11 оноогоор дуусдаг гэдгийг өрсөлдөгчдөө хатуу санууллаа. Тэрбээр финалын тоглолтын эхний гурван өргийг алдсан ч, нөхөж чадсан. Сүүлчийн шийдвэрлэх долдугаар өрөгт 9:4-өөс өрсөлдөгчөө барьж хожсоноор тоглолт 11 оноогоор өндөрлөдөг хичээлийг заалаа. Өмнө нь, Дэлхийн цомын аваргын финалд Лингаоюан нь Германы Тимо Боллд мөн 10:4-өөс баригдан хожигдож байсан гунигт ялагдлаа тэр давтлаа. Ийнхүү хоёр том тоглолтын финалд 10:4-өөс баригдаж хожигдсон Лингаоюан нь цаашдаа Хятадын шигшээ багт тогтож үлдэх эсэх нь эргэлзээтэй болжээ. Теннисэнд нэг оноо авна гэдэг заримдаа " там" гэж хэлдэг нь үнэн ажээ Будапештын тэмцээнд дэлхийн чансаа өндөртэй эмэгтэй, эрэгтэй 30 нь теннисчин оролцсон байна. Нэг улсаас 4 теннисчин оролцсоноос Хятадын теннисчид эрэгтэйгээс мөнгө, эмэгтэйгээс алт, мөнгийг нь авч давамгайлжээ.

No description available.Э. ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?