Унгар улсын нийслэл Будапешт хотноо зохиогдсон ITTF-ийн рейтингийн оноо олгох, 500 мянган ам.долларын шагналын өндөр сантай тэмцээний эрэгтэй нэгбүрчилсэн төрөлд Японы теннисчин Харимото түрүүллээ. Тэрбээр финалын тоглолт 7 өрөг, өрөг бүр 11 оноогоор дуусдаг гэдгийг өрсөлдөгчдөө хатуу санууллаа. Тэрбээр финалын тоглолтын эхний гурван өргийг алдсан ч, нөхөж чадсан. Сүүлчийн шийдвэрлэх долдугаар өрөгт 9:4-өөс өрсөлдөгчөө барьж хожсоноор тоглолт 11 оноогоор өндөрлөдөг хичээлийг заалаа. Өмнө нь, Дэлхийн цомын аваргын финалд Лингаоюан нь Германы Тимо Боллд мөн 10:4-өөс баригдан хожигдож байсан гунигт ялагдлаа тэр давтлаа. Ийнхүү хоёр том тоглолтын финалд 10:4-өөс баригдаж хожигдсон Лингаоюан нь цаашдаа Хятадын шигшээ багт тогтож үлдэх эсэх нь эргэлзээтэй болжээ. Теннисэнд нэг оноо авна гэдэг заримдаа " там" гэж хэлдэг нь үнэн ажээ Будапештын тэмцээнд дэлхийн чансаа өндөртэй эмэгтэй, эрэгтэй 30 нь теннисчин оролцсон байна. Нэг улсаас 4 теннисчин оролцсоноос Хятадын теннисчид эрэгтэйгээс мөнгө, эмэгтэйгээс алт, мөнгийг нь авч давамгайлжээ.
Э. ОТГОНЖАРГАЛ