МАГНУС КАРЛСОН ДАХИАД Л РАПИД+ БЛИЦ ХОЛИМОГ ТӨРӨЛД ТҮРҮҮЛЛЭЭ

2022-08-01  

No description available. 

Хорват улсын нийслэл Загреб хотод долдугаар 20-24- ны өдрүүдэд " рапид болон блиц" төрлөөр зохиогдсон шатрын Grand tour тэмцээнд Шведийн Карлсон ээлжит түрүүгээ авлаа. Хоёр шаттай өрсөлдсөн. Эхний гурван өдөрт шилдэг 10 тоглогч тойргийн журмаар өдөртөө тус бүр гурван тоглолт хийсэн. Рапид тоглолтын хугацаа 25 минут. Хожвол 2, тэнцвэл нэг оноо. Өөр хоорондоо ердөө л нэг тоглосон. Харин сүүлчийн хоёр өдөр блиц тоглосон. Өөр хоорондоо хоёр тоглолт хийсэн. Хугацаа 5+2. Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Карлсон мөн л түрүүлж, Рапид болон бүтцээр хэнд ч дийлдэхгүй гэдгээ дахин баталлаа. Тэрбээр 2023 оны Дэлхийн АШТ-д оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Түүний хариуд нь Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч мэдэгдэл гаргаж, шийдвэрээ эргэж харахыг хүссэн.

No description available.

Тэр энэ тэмцээнд түрүүлснээр 40 мянган ам.долларын шагнал авсан бол, тэмцээний сүүлийг мушгисан Хорватын Иван Сарик 7 мянган ам.доллар дээр буужээ.

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?