ПАК ЖИ ХЁН БАГШ АНУ-Д АЖИЛЛАХААР УРИГДЖЭЭ

2022-08-01  

No description available. Монгол улсад сайн дураараа багшилж Алтантулга, Лхагвасүрэн, Баярмагнай (эр), Лхагвасүрэн, ( эм) нарын олон аваргыг төрүүлсэн Пак Жи Хён багш Сан-Франциско хотод ширээний теннис зааж эхэлжээ. Монгол улсын дараачаар Иемэн, Арабын Эмират Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар амжилттай ажилласан түүнийг Өмнөд Солонгосын Ширээний Теннисний Холбооны удирдлага Залуучуудынхаа шигшээ багийг саяхныг хүртэл удирдуулсан. - Өмнөд Солонгосын шигшээ багтай ажиллаж, залуучуудыг дасгалжуулсан. Хоёр сарын өмнөөс АНУ-ын Сан-Франциско хотод ажиллах болсон. Залуу, ирээдүйтэй, дөнгөж 14 настай хөвгүүнийг ганцаарчлан дасгалжуулж байна. Маш ирээдүйтэй хөвгүүн. Бэлтгэлээ сайн хийдэг. 2015-аас доош рейтингтэй ширээний теннисчдийн АНУ-ын аварга боллоо. Удахгүй гэр бүлээ авчирна. Монгол орон, Монголын теннисчид, Монголын сайхан байгалийг үгүйлж байна. Бүгдэд нь мэнд дэвшүүлээрэй гэж Asian game-ийн хос тоглолтын аварга Пак багш Сан-Франциско хотоос монголчууддаа мэнд хүргэлээ.

Ц.ЭНХБАТ ( USA, SAN-FRANCISCO, "888" Клубээс)

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
УЛС ТӨРЧДИЙГ ОГЦРУУЛАХ