Олон улсын ширээний теннисний холбоог ердөө л 12 хүн удирддаг. Швед эмэгтэй толгойлдог энэ байгууллага Гүйцэтгэх Хорооны хурлаасаа анх удаа Ширээний теннисчидийн Summit хийх шийдвэр гаргажээ. ОУШТХ-ны ээлжит хурал, Удирдах зөвлөлийн дарга нарын хурал, Тив тивийг хамаарсан консулууд болон Гүйцэтгэх хорооны хурлыг нэг дор хийх. Мөн ширээний теннисний тогтвортой хөгжил, орон орны хөгжлийн өнөөгийн нөхцөл зэрэг илтгэлийг сонсох хөтөлбөрийг баталжээ. - Хоёр жилийн дараа ширээний теннисний гэр бүл нүүр нүүрээ харж, гар гараасаа барилцаж нэг дороо цугларна. Уулзаж учирч, зовлон жаргалаа хуваалцаж, туршлага , мэдлэгээ солилцоно. Өөр хоорондын сүлжээгээ өргөжүүлнэ. 2022 оны 11 дүгээр сарын 15-аас 12 дугаар сарын 15-ны хооронд зохиохоор төлөвлөж буй Summit-ийн эрхийн төлөө 6 орон одоогоор өрсөлдөж байна. Хятад, Катар, Унгар, Өмнөд Солонгос зэрэг орны нэгийг энэ оны наймдугаар сарын 12-ноос оройтолгүй сонгоно гэж холбооны ерөнхийлөгч Петра Сёрлинг мэдээллээ.
Э.Энхжин