Тийм зүйл байхгүй. Нэг тоглогч бүтэн багийн бүхэл асуудлыг шийддэггүй юм. Харин ч түүнийг өсөн хөгжихөд нь бид туслах болно гэж 22 настай Эрлинг Хааландын тухайд Гвардиолла дуугарлаа.
Өнгөрсөн долоо хоногт Ливерпуль багт 3:1-ээр хожигдоход юу ч хийж чадаагүй Эрлинг Хааланд Премьер Лигийн энэ улирлын нээлтийн тоглолтонд Вест Хэмийн хаалганд хоёр гоолыг шигтгэж багтаа тусаллаа.
- Баг бүхэлдээ сайн тоглолоо. Эрлинг Хааланд хоёр гоол орууллаа. Энэ бол түүнд ч, багт ч сайн хэрэг. Хамгийн гол нь багийн тоглолтондоо дасах, тоглогчдоо ойлгох нь чухал. Мэдээж тэр багт нэмэр болно. Гэхдээ ганц түүнд найдна гэдэг бол алдаа юм гэж Пеп Гвардиолла нэмлээ.
Ц.ЭНХБАТ