ЭНЭ УЛИРАЛД ПРЕМЬЕР ЛИГИЙГ ҮЗЭХ ХУВЬ ОНОГДОХ УУ?

2022-08-22  

No description available.

 Английн Премьер Лиг эхлээд нэг долоо хонолоо. Гурав дахь тойргийн тоглолт Манчестер Юнайтед- Ливерпуль багийн тоглолтоор өндөрлөнө. SPS телевиз уламжлалт ёсоороо дамжуулах болов уу ? гэж хүлээж байна. Одоогоор чимээ алга. Гурван тойргийн дараахи байдлаар Арсенал тэргүүлж, өнгөрсөн улирлын аварга Манчестер Сити удаалж явна. Сүүлийн таван улирлын дөрөвд нь түрүүлсэн Манчестер Сити баг гараагаа хоёр хожлоор эхлүүлсэн ч, гурав дахь тойрогтоо Нью Кастль багтай 3:3-аар хайнцлаа. - Бид өмнөх улирлуудын гараанд Ливерпуль багаас 5-7 оноогоор хоцорч явсантай харьцуулбал амжилттай. Нью Кастль бол тоглоход хүнд баг. Тэд яг л бейсболын тоглогчид шиг маш хүчтэй. Биеийн хөгжил сайтай. Хурд хүчтэй. Бид эхэндээ өөрийн тоглолтоо алдсан. Харин төгсгөл рүүгээ тоглолтондоо эргэн орж, өөрсдийнхөө үндсэн тоглолтыг үзүүлж байж тэнцлээ. Дараалсан 11 хожлыг минь Нью Кастль баг тасалж чадлаа. Гэхдээ энэ улиралд бид гарааныхаа эрч хүчийг алдахгүйн төлөө зүтгэнэ. Бидний хувьд 10,11, 12 саруудад маш сайн тоглодог уламжлалтай. Тиймээс түрүүлэх боломжоо эртнээс хангана гэж МС багийн дасгалжуулагч Пеп Гвардиолла 3:3-аар Нью Кастль багтай тэнцсэний дараа ВВС-д ярилцлага өгөхдөө зорилгоо тодорхойллоо. Харин Пепийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаад Арсеналыг удирдах болсон Артета:- Гурван тойрог гурван хожил. Премьер Лигийг тэргүүлж буй цорын ганц баг. Хэдийгээр Арсенал төгс төгөлдөр тоглолтыг үзүүлэхэд хол байгаа ч ялалт бүхнийг өөрчилж чаддаг. Тоглогчдын сэтгэл санаа өндөр, өөртөө итгэх итгэл нэмэгдсэн хамгаас чухал. Бид өнгөрсөн улиралд Тоттенхэм багт, түүний өмнөх улиралд Челси багт дайруулж, Аваргуудын Лигт өрсөлдөх боломжоо алдаж байсан гунигтай түүхийг таслахын төлөө зүтгэнэ. Топ-4 багт шалгарахын төлөө сүүлчийн тоглолтуудад бүхнээ дайчлах биш, эхнээсээ л эхний дөрөвд баттай байр сууриа эзлэх нь чухал гэж тэрбээр үзлээ.

No description available.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?