ХЯТАД ГАРАЛТАЙ ГЕРМАН ТЕННИСЧИН ЧИУ ДАНГ ЕВРОПЫН АВАРГА БОЛЛОО

2022-08-23  

No description available.

 Германы Мюнхен хотноо долоо дахь хоногтоо үргэлжилж буй ЕАШТ-ний ширээний теннисний нэгбүрчилсэн төрөлд Германы шигшээ багийн тоглогч Чиу Данг финалд Словенийн Жоргичийг 4:1(10-12, 14-12, 11-8, 11-9, 11-2)- ээр буулган авснаар Европ тивийн аварга боллоо. Эхний өргийг алдсан ч, дараалан дөрөв хожиж, тивийн аваргын анхныхаа цомыг өргөлөө. - Үүлэнд хөвж яваа юм шиг сэтгэгдэл төрж байна. Хорвоогийн хамгийн дээд жаргалыг мэдэрч байна гэж тэрбээр сэтгэгдлээсээ хуваалцлаа. Шинэхэн аварга болсон Чиу нь Германд, теннисчиний гэр бүлд мэндэлсэн байна. Түүний эцэг, эх нь хоёулаа Хятадаас нүүдэллэж очсон мэргэжлийн ширээний теннисчид бөгөөд, Германы Лигт тоглодог байсан аж. Киугийн ах нь ч мөн Германы хоёрдугаар Лигт тоглодог юм байна.

- Хоёр дахь өргийг өөрийн хожил болгосноор тоглолтын хувь заяаг эргүүлж чадсан. Үзэгчдийн алга таших дэмжлэг ч нөлөөлсөн. Тэр өргөөс хойш дараалан 3 хожсоноор аваргын цомыг өргөлөө. Домогт Аваргуудын эгнээнд нэгдсэндээ туйлаас баяртай байна гэж тэр хэллээ. Тэрбээр наймны нэгт, Европ тивийн 8 удаагийн аварга Тимо Боллыг 4:0, хагас шигшээд Шведийн Маттиас Флаккыг 4:1-ээр буулган авч финалд шалгарсан.

- Дэлхий, олимпод амжилт гаргах үлдлээ. Тэгэж байж л аваргаа хамгаална гэж Чиу нэмж хэлэв. Германд болсон Европын АШТ -д Германы эмэгтэй багийн тоглогч ч мөн финалдсан. Тоглолтын харьцаа нь 2:2 байх үед Нинагийн мөрний бэртэл сэдэрсний улмаас тоглолтыг орхисноор Австрийн София Полканова мөн л анх удаа аваргын титмийг зүүлээ. Ийнхүү Европын шинэ аваргууд Мюнхенээс мэндэллээ.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. ADITYA:Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 до****) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2022-08-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?