БИ ИЙМ ЯЛАЛТЫГ ХҮСЭЭГҮЙ...

2022-08-23  

No description available.

Европ тивийн АШТ-нээс алтан медаль авахад Полкановад ердөө л 23 минут шаардагдлаа. Финалд эхний хоёр өргийг 11-9, 11:2 --оор хожиж явсан ч, нутгийн эзэн тоглогч Нина Миттелхам тоглолтыг зогсоосноор Полканова анх удаа Европ тивийн аварга боллоо. Түүний өрсөлдөгч Нинагийн мөрний бэртэл нь сэдэрснээр тоглолтыг үргэлжлүүлэх боломжгүй болсон байна. - Маш гунигтай тохиолдол. Нинагийн өмнөөс харамсаж буйгаа илэрхийлье. Хэлэх ч үг олдохгүй байна. Би бол хэзээ ч, финалын тоглолтонд бууж өгч чадахгүй. Тэгвэл би л лав дуусна. Гэтэл Нина тоглолтыг зогсоож, бууж өгсөн. Хэдийгээр алтан медаль зүүх сайхан ч, ийм маягаар аваргын титмийг зүүх нь амтгүй юм. Финалын тоглолтын төгсгөлд би уйлна гэдгээ мэдэж байсан. Учир нь нэг долоо хоногийн дотор бүх хүчээ шавхсан 15 тоглолт хийлээ. Хүч тамир ч барагдаж, сэтгэл ч хоосорсон. Тиймээс хожигдсон бол Нинагийн ижил мөн л харамсан уйлах байлаа. Гэвч энэ удаа баярын нулимс унагалаа. Сэтгэлээ барьж чадсангүй. Барихын ч аргагүй байлаа гэж Австрийн теннисчин Полканова тэмцээний дараа сэтгэгдлээсээ хуваалцлаа. Тэрбээр финал, хагас финал, шигшээ наймд Германы шигшээ багийн гурван тоглогчийг дараалан хожсоноор ийнхүү аваргаллаа. Хамгийн хүнд тоглолт нь хагас шигшээд Винтерийг 4:3-аар хожсон юм.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?