МЮ МУУ, ЛИВЕРПУЛЬ ТҮҮНЭЭС Ч ТААРУУХАН ...

2022-08-23  

No description available.

No description available.

Эхний гурван тойргийн дараахь байдлаар Ливерпуль хоёр тэнцэж, нэг хожигдсон бол, Манчестер Юнайтед баг хоёр хожигдож, нэг хожлоо. МЮ багийн дасгалжуулагч Эрик Тагийн хувьд Роналдод тэгтлээ итгэж чадахгүй байгаагаа илэрхийлж, гурав дахь удаагаа түүнийг гарааны 11 тоглогчид нэрлэсэнгүй. Эхний хоёр тойрогт хожигдсоны дараа " Манай багийн тоглогчид их ууртай байгаа шүү. Та нар болгоомжлоорой" гэж үг алдсан. Тэгвэл тэд Ливерпуль багийг талбай дээрээ хүлээн авч, улирлын анхны хожлоо авлаа. - Тактикийн тухай ярьж болно. Гэхдээ хамгийн гол нь хандлага юм. Бид багаараа, дор бүрнээ үүрэгт ажилдаа эзний ёсоор хандаж чадлаа. Өөр хоорондоо ч сайн ойлголцсон. Талбай дээр атгасан гар шиг нэг цул баг гарч ирлээ. Дайчин, давшингуй тоглолтыг үзүүллээ. Тэд солиотой тоглолтыг ч хийж чадахаа харууллаа гэж Эрик Хаг тоглолтыг дүгнэлээ. - МЮ -ийн тоглогчид тоглолтын эхнээс л давшсан. Тэд өөрийнхөө тоглолтыг бидэнд тулгасан. Төдөлгүй ч гоол оруулж чадсан. Бидний хувьд оноог тэнцүүлэх хэд хэдэн сайхан боломжоо алдсан нь харамсалтай. Гоол оруулж, зөрүүг ойртуулсны дараа бид МЮ -ийн хамгаалалтыг сэтэлж, хаалгачийг дэс дараалан сандаргасан. Давид Хэя сайн хамгааллаа. Түүнээс биш, бид оноог тэнцүүлэхэд зогсохгүй, хожих ч байлаа. Ингэж хэлэх нь инээдтэй сонсогдож магад. Гэхдээ л үнэнд нийцнэ гэж 55 настай Герман дасгалжуулагч Клопп хэллээ. -Бидний хувьд олон тоглогч бэртэлтэй нь асуудал дагуулж байна. Дараагийн учраа болох Борнмоут, Нью Кастль багтай хэрхэн тоглохоо л бодох цаг гэж Клопп хэмж хэллээ.

No description available.

Ийнхүү Английн топ-3 баг болох Челси 12-д, МЮ 14-д , Ливерпуль багууд хүснэгтийн 16-д бичигдэж буй Ангийн Премьер Лигийн түүхэн дэх ховор тохиолдол юм. - Бид гараагаа сүүл мушгиж эхэлсэн улиралд түрүүлсэн тохиолдол бий гэж МЮ -аа дэмжиж, Сэр Алекс Фергуссон хэлснийг Английн хэвлэлд иш татаж байна.

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?