АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧНЫГ 1.5 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЖ УРАМШУУЛНА

2022-08-30  

Монголын бүх ард түмний спортын наадмын шигшээ тэмцээн болохтой холбогдуулан Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлэл хийлээ. Шигшээ тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчин, багийн дасгалжуулагчийг Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан мөнгөн шагналыг олгохоор болов. Энэ нь алтан медальд 1.5 сая төгрөг, мөнгөн медальд нэг сая төгрөг, хүрэл медальд 500 мянган төгрөгийн мөнгөн шагналыг олгоно гэж мэдээллийн өмнө хэлэв.

Мөн 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор улсын анхдугаар спартакиадыг хөнгөн атлетик, волейбол, хөл бөмбөг, дугуй зэрэг спортын 10 гаруй төрлөөр зохион байгуулсан бөгөөд нээлтийн ёслолд 3000 тамирчны жагсаал, 300 хүний гимнастикийн тоглолт болж, шигшээ тэмцээнд 670 гаруй тамирчин оролцсон түүхтэй. Монголын бүх ард түмний спартакиад нэршлээр 1961-2004 он хүртэл дөрвөн жил тутамд зохион байгуулахдаа нийт 11, 2008 оноос спортын наадам нэртэйгээр дөрөв дэх удаа зохион байгуулсан. Монголын бүх ард түмний спортын XV зуны наадмыг улсын хэмжээнд гурван үе шаттайгаар олимпын 16, олимпын бус хоёр, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаан төрлөөр зохион байгуулагдаж, шигшээ тэмцээнийг есдүгээр сарын 8-19-нд Улаанбаатар хотноо 21 аймаг, есөн дүүргийн 4500 гаруй баг тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангалаа. Монголын бүх ард түмний спортын наадам нь иргэдийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, Олимпын шигшээ багуудыг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой юм гэж мэдээлэв.

Эх сурвалж: www.polit.mn 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?