МАНЧЕСТЕР СИТИ ГООЛДОЖ ЧАДДАГ БАГ

2022-08-30  

  Сүүлийн хоёр тоглолт хүндхэн байлаа. Өмнөхийг барьж 3:3-аар тэнцсэн бол, энэ удаад 0:2-оос барьж 4:2-оор хожлоо. Нийтдээ сүүлийн 2 тоглолтонд 5 гоол алдаж, 7 гоол орууллаа. Эхний хагаст тун тааруухан тоглож буйдаа анхаарах ёстой гэдэг сургамжийг авлаа. Ньюкастль багт хоё оноогоо алдсан шиг алдаагаа давтахад ойрхон байлаа. Бернард Силба бол хожигдох тусам өөрийгөө хурцалж чаддаг онцлогтой. Тэр чанараараа ч гоолдлоо.

Түүний араас Эрлинг Хааланд 3 гоолыг өрсөлдөгчийн хаалганд шигтгэлээ. Түүнд энэ гурван хоолыг хийх нь хэцүү биш байсан гэж бодож байна. Тэр ямагт зөв цагтаа, зөв байршилд байж чадсан нь түүний гоолын мэдрэмжийг харууллаа. Тэр 4 тоглохдоо 5 гоол орууллаа. Энэ бол сайн үзүүлэлт гэж Пеп Гвардиолла тоглолтоо дүгнэлээ. Тэд одоогоор Арсенал багаас 2 оноо дутуутайгаар хүснэгтийн 2-д бичигдэж буй.

Хожил, гурван гоол. Аль алинд нь сэтгэл хангалуун байна. Аав маань багийнхаа төлөө 17 гоол оруулсан байдаг. Би одоогоор 5гоол орууллаа. Үлдсэн 17 гоолыг нь оруулж, аавынхаа рекордийг юуны өмнө эвдэж, аав, ээжийнхээ ачийг хариулна гэж Эрлинг Хааланд ВВС-д ярилцлага өглөө.

No description available.

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?