СПОРТ ЯМАГТ ДАХИН НЭГ БОЛОМЖ ОЛГОДОГ

2022-09-08  

No description available.

 Зөвхөн хөлбөмбөг ч биш. Аль ч спортод алдагдсан боломжоо нөхөх шанс бий. Спорт бол тэрчигтээ дахин нэг боломж олгож байдаг. Бид 2020-21 оны улиралд Аваргуудын Лигийн финалд анх удаа шалгарч, Челси-д хожигдон цом өргөх боломжоо гээсэн. Энэ улиралд бид тэр алдагдсан боломжоо нөхөхийг хичээнэ. Европын тавцанд Испанийн багууд илүү амжилт үзүүлж буй. Бидэнтэй нэг хэсэгт багтсан Севилья бол Европа Лигт гурван удаа түрүүлсэн бахархам амжилт үзүүлсэн баг. Бид Европын тавцанд тийм түүхийг бичиж чадаагүй. Гэсэн ч Севильяг талбай дээр 0:4- өөр хожиж, гараагаа сайхан эхлүүллээ. Эрлинг Хааланд Аваргуудын Лигийн түүхэнд МСИ-ийн төлөө эхний 2 гоолоо орууллаа. Чухал 3 оноогоо халаасаллаа. Гэхдээ бид зөвхөн Эрлинг Хааландад найдвал нурах аюултай. Бид түүнийг урьж авчирсны хувьд гоол оруулах боломжоор хангах үүрэгтэй. Тэр бол багийн гол довтлогч. Гэхдээ бас түүнгүйгээр тоглох арга тактикаа ч давхар боловсруулсан. Учир нь нэг тоглогчид зориулсан стратегийг дагнаж болохгүй гэдэг сургамжийг олон сайн баг түүхэндээ амсаж туулсан. Эрлинг Хааланд ирснээр МСИ багийн довтолгоо хүчирхэгжсэн. Энэ бол маш чухал. Гэхдээ Эрлинг Хааландын хүчээр хожиж, түүний алдаагаар хожигддог байж болохгүй. Ингэж Гвардиолла хэллээ. Мөн энэ өдрүүдэд Челси хожигдож, Реал Мадрид хожиж, гараагаа эхэлцгээсэн.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?