ӨВЛИЙН СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2022-09-12  

 МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-ны гишүүн, Монакогийн ҮОХ-ны Ерөнхийлөгч, Монакогийн Эрхэмсэг Хунтайж Альберттай 9 дүгээр сарын 8-нд уулзаж, хоёр орны Олимпын хороодын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Уулзалтын үеэр талууд "Парис-2024" олимпод хөнгөн атлетик, усанд сэлэлтийн төрлүүдээр Монголын тамирчдыг Монакод хамтарсан бэлтгэлд оролцуулах, далбаат завь, сэлүүрт завь болон өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцлоо.

Мөн ОУОХ-ны ээлжит чуулганыг Улаанбаатар хотод зохион байгуулах, байгаль орчинд ээлтэй төслүүд тэр дундаа “Олимпик Арена” зэрэг төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар ярилцсан байна.

Хунтайж Альберт ОУОХ-ны Тогтвортой хөгжил, өв уламжлалын комиссын даргын хувиар эдгээр төслүүдийг дэмжих чиглэлээр ажиллахаа илэрхийллээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?