ЛЕВАНДОВСКИЙ ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ШИЛДЭГ ДОВТЛОГЧООР ШАЛГАРЛАА

2022-09-13  

No description available.

 Аваргуудын Лигийн эхний тойрогт Барселона багийн довтлогч, Польшийн шигшээ багийн тоглогч Левандовский Пельзень багийн хаалганд 3 гоол оруулсан. Түүний араас ПСЖ багийн довтлогч Мбаппе 2 гоолтойгоор удаалж, Байер Мюнхен багийн довтлогч Лерой Сане нэг гоол, нэг гоолын дамжуулалтаар гуравт бичигджээ. Европын Хөлбөмбөгийн Холбооноос Аваргуудын Лигийн шилдэг тоглогчдыг ийнхүү тойрог бүрээр нь тодруулж эхэлжээ. Байер Мюнхен багт Европын нэр хүнд бүхий олон цомыг авчрахад хувь нэмэр оруулсан Левандовский Барселона багт ч амархан " нутагшсан" гэдгээ харууллаа. Тэрбээр ирэх долоо хоногт Байер Мюнхен багийнхаа эсрэг хэрхэн тоглохыг хөлбөмбөгийн хорхойтнууд тэсэн ядан хүлээж байна.

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?