Израилийн "Маккаби Хайфи" багийг 3:1-ээр хожиход Месси эхний гоолыг оруулснаар хоёр шинэ амжилтын эзэн боллоо. Эхнийх нь 18 улирал дараалан Аваргуудын Лигт гоолдсон анхны хөлбөмбөгчин болов.
Хоёр дахь нь 39 өөр багийн хаалганд гоолдсон анхны довтлогчоор шалгарлаа. Энэ өдрийг хүртэл Роналдотой ижил 38 багт гоолдсон байжээ. Мөн 17 улирал дараалан гоолдсон үзүүлэлттэй Реал Мадрид багийн ахлагч Карим Бенземаг ардаа орхижээ.
ПСЖ багийн гурвал Нейман, Мбаппе, Месси нар гурвуулаа гоолдож, Маккабиг хожсоноор тэд хүснэгтийн хэсгийг итгэл төгс тэргүүлж эхэллээ. Энэ улирлын Аваргуудын Лигт түрүүлэх багаар Манчестер Сити багтай хамт ПСЖ -ийг нэрлэж буй.