Боруссия Дортмунд золтой л Манчестер Ситиг талбай дээр нь хожих шахав. Тэд эхний гоолыг оруулж, үргэлжлүүлэн довтолсоор байв. Манчестер Сити багийн бүх довтолгоон таслагдаж, бүтэлгүйтэл нь хоёрдугаар хагасын төгсгөлд ойртсон. Гэвч Стоунзын 80 дахь минутанд 16 метрийн торгуулийн цохилтын гаднаас буудсан бөмбөгийг хаалгач зогсоож дийлээгүй. Мөн дөрөвхөн минутын дараа Хааланд хожлын гоолыг оруулснаар МСИ баг чухал 3 оноогоо халаасаллаа. - Боруссия сайн тоглосон. Гэвч тэд намайг зогсоож дийлсэнгүй. Бараг гарч явсан бөмбөгийг би өндөрт үсэрч, эцсийн мөчид зүүн хөлийнхөө гадраар чихэж гоолдлоо. Амаргүй гоол байлаа. Би хөлбөмбөгийн төлөө төрсөн. Пеп Гвардиолла ч ижил. Хамтдаа олон сайхан амжилтыг бүтээнэ гэж би итгэж МСИ багийг зорьж ирсэн гэж Хааланд ВВС спортод ярилцлага өглөө.
Ц.БАТАА