Сүүлийн жилүүдэд Барселона баг нурсан. Ливерпуль багийг талбай дээрээ 3:0-ээр хожчихоод, хариу тоглолтонд 4:0-ээр хожигдож Аваргуудын Лигийн шигшээ наймаас хасагдаж байсан гунигтай дүр зургийг хөгжөөн дэмжигчид нь мартаагүй. Мөн Байер Мюнхен багт талбай дээрээ 2:8-аар ( 2020), дараа жил нь мөн л 3:0-ээр бутниргүүлж байсан түүх саяхных. Тэгвэл Байер Мюнхений шилдэг довтлогчийг өөртөө урвуулсан Барселона баг энэ улиралд ч мөн л Байер Мюнхен багт 2:0-ээр хожигдож, хожигдлын цувралаа үргэлжлүүллээ. Барселона багийн шинэ найдвар Левандовский юу ч хийж чадсангүй. Тэр эхний хагасын 18 дахь минутанд гоолын сайхан боломжийг алдсан. Хоёрдугаар үед Левандовский бүр сураг нь алдарсан. Энэ байдлаараа бол Барселона баг энэ улирлын АЛ-ийн финалд хүрч чадахгүй нь гэж мэргэжилтнүүд дүгнэж эхэллээ.