БИД ЭНЭ УЛИРАЛД ХУРЦ ИРТЭЙ "СЭЛЭМТЭЙ" БОЛСОН, ЦАВЧААД Л, ЦАВЧААД Л..

2022-09-15  

Би багийн тоглолт хийх дуртай. Бүгд жигд, бүх байршилд сайн тоглогчтой байхыг эрхэмлэдэг. Сүүлийн жилүүдэд бидэнд довтлогч дутаж байсан. Энэ улиралд бид түүнийгээ олж авлаа. Энэ бол Эрлинг Хааланд юм. Мэдээж түүнд 100 хувь найдаж болохгүй. Ихэнх ажлыг баг өөрөө гүйцэтгэнэ. Гэхдээ төгсгөлийн цэгийг хатгахад мэдрэмжтэй сайн довтлогч чухал. Энэ үүргийг Хааланд сайн биелүүлж байна. Тэр ПЛ-ийн эхний 5 тоглолтонд 12 гоол оруулсан. Аваргуудын Лигт ч мөн алгасалгүй гоолдлоо. Эрлинг Хааландын гоолын ачаар Боруссия Дотмундыг буулгасан. Ер нь тоглолтыг дүгнэх юм бол бид тааруу тоглосон. Өрсөлдөгчдөө гоол оруулах боломж олгосон. Сүүлийн үед араас нь нэхэж, хөөж тоглодог муу зуршил тогтчих гээд байх боллоо. Энэ удаад ч ижил. Хоёрдугаар хагаст Бернардо Силба, Фил Фоден, Жулиан Аварез нарыг сэлгээгээр оруулж, хүч нэмж байж хожлоо. Тэд орж ирснээр тоглолтыг эргүүлсэн. Үр дүн нь ч гарсан. Чухал хожлоо авсандаа баяртай байна гэж Пеп Гвардиолла хэллээ.

No description available.

Ц.БАТАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?