МБАТ-ны 15-р их наадмын ширээний теннисний төрөл 9-р сарын 14-17 хооронд Оч төв клубд болж өнгөрлөө. 18 аймаг, 9 дүүргээс шалгарсан шилдэг 32 баг тамирчид баг, холимог хос, ганцаарчилсан төрлүүдэд шилдэгүүдээ тодрууллаа. Энэ жил анх удаа шилдэг 8-д багтсан Б.Балдорж, н.Баттөмөр, 40 нас гарсан ч шилдэг 4-т үлдэж чадсан ОУХМ Я.Бэгз, дараалан МБАТС-д финалдсан ОУХМ Б.Билэгт, /МБАТ 14-р их наадмын аварга/, аваргын алтан медалыг хүртсэн Ч.Эрдэнэбаяр. Эмэгтэйчүүдээс гурван жил дараалан 4-р байр эзэлж чадвараа харуулсан Г.Сэлэнгэмөрөн, хоёр жил дараалан финалдаж алтан медаль аваагүй ч аваргын дайтай тамирчин гэдгээ харуулсан Б.Должинзуу, аваргын алтан медалыг хүртсэн Б.Болор-Эрдэнэ нар онцлох тамирчид байлаа.
ОУХМ Э.Лхагвасүрэн