Ирэх сарын 9-ны өдөр Германы Франкфурт хотод Европ тивийн хөлбөмбөгийн АШТ - ний сугалаа явагдана. Тус тэмцээнд ОХУ-ын Хөлбөмбөгийн багийг хассан шийдвэрийг Европын ХБХ-ноос гаргасан.Түүнийг нь энэ онд Олон улсын Спортын Арбитраас баталгаажуулснаар ОХУ-ын хөлбөмбөгийн баг хасагдлаа. Зөвхөн эрэгтэй баг төдийгүй ОХУ-ын эмэгтэй шигшээ багийг ч давхар хассан шийдвэрийг ОУХБХ-ноос Оросын Хөлбөмбөгийн холбоонд хүргүүлсэн. " Украйны эсрэг өдүүлсэн дайнаа зогсоох хүртэл Оросын бүхий л тамирчдыг дэлхий, тив, олимпийн тэмцээнд оролцох эрхийг хасах арга хэмжээ үргэлжилсээр байх болно. Түүний сүүлчийн жишээ бол шатрын дэлхийн АШТ-д Оросын тамирчдыг оролцоход хориг тавьсан явдал.Зөвхөн ОХУ төдийгүй, түүнийг дэмжсэн Белоруссийн тамирчдад ч энэ хориг хамааралтай" гэж UEFA-гийн ерөнхийлөгч А.Чеферин хэллээ.
Б.Пүрэвдорж