2022 оны есдүгээр сарын 28-ны өдөр Хятад улсын Чэнду хотод Ширээний теннисний ДАШТ-ий багийн сугалааны оноолт явагдана. Дэлхийн 33 орны шилдэг теннисчид маргаашнаас 26-ны Хятадын Чэнду хотод тусгай рэйсээр бууна. Энэ удаагийн багийн ДАШТ бол Хятад улсад энэ онд зохиогдох гэж буй цорын ганц олон улсын тэмцээн болж буй гэдгээрээ онцлогтой. Өмнө нь ДАШТ -д хүссэн бүх баг оролцдог байсан бол энэ удаагаас рейтингийн оноогоор эрэгтэй 33 баг, эмэгтэй 29 багийг сонгожээ. Эрэгтэй нь долоо, эмэгтэй баг нь зургаан хэсэгт хуваагдана. Рейтингийн дагуу хэсэг бүрийг өндөр рэйтингтэй багууд толгойлох юм байна. Багийн ДАШТ-ий хэсгийн урьдчилсан тоглолт есдүгээр сарын 30 -нд эхэлж, шигшээ тоглолтоор үргэлжлэх хуваарь гарчээ. Багууд өөр хоорондоо 5 өрөг тоглож, хэн түрүүлж 3 хожил авсан нь ялах бөгөөд, тоглогчид ч 5 ялгаагүй өрөг тоглох журмыг баталжээ. Хэсэг бүрээс хоёр баг шалгарч, финалдана. Эрэгтэй, эмэгтэй багийн финалын тоглолт аравдугаар сарын 8, 9-ны өдрүүдэд болох бөгөөд, хоёр хүрэл медальтай аж. Энэхүү тэмцээнийг дэлхийн 120 орны телевиз шууд дамжуулах эрхийг авчээ.
Эрэгтэй багт: Австрали, Бельги, Бразил, Канад, Хятад ( Фан Зэ Дон, Лианг Жингкун, Лин Гуаян, Ма Лонг, Ванг Чугин), Тайвань, Хорват , Чех, Дани, Египет, Англи, Франц, Герман, Гон Конг, Унгар, Энэтхэг, Иран, Япон( Харимото, Нива Кокки, Ойкава Мизуки, Тогами Шансүке, Ёокотани Жо), Казахстан, Мексик, Польш, Португаль, Пуэрто-Рико, Өмнөд Солонгос ( Ан Жаехун, Чо Дайсонг, Чо Сиунгмин, Хванг Минха, Жанг Воожинг), Румын, Саудын Араб, Сингапур, Словак, Словени, Швед( Фалк Маттеус, Карлберг, Карлсон, Морегаард, Перссон), Тайланд, АНУ, Узбекстан зэрэг 33 орон Эмэгтэй багт: Бразил, Канад, Хятад ( Чен Мэнг, Сун Янша, Чен Шингтонг, Ванг Маню, Ванг Юди), Тайвань, Чех, Египет, Герман, Гон Конг, Унгар, Энэтхэг, Иран, Итали, Япон ( Хаяата Хина, Ито Мима, Кихара Миу, Нагасаки Миу, Сато Хитоми), Люксембург, Малайз, Мексик, Польш, Португали, Пуэрто-Рико, Өмнөд Солонгос, Румын, Сингапур, Словак, Өмнөд Африк, Швед, Тайланд, АНУ, Узбекистан зэрэг 29 орны баг тамирчид өрсөлдөнө. Монголын баг тамирчдын хувьд оноо цуцлуулах тэмцээнд оролцож амжаагүй учраас энэ удаагийн ДАШТ -ийг өнжихөд хүрсэн байна.
Э.ОТГОНЖАРГАЛ