ДАШТ-ИЙН ХОШОЙ МӨНГӨН МЕДАЛЬТ О.ПҮРЭВБААТАРЫН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН БОЛНО

2022-09-29  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит залуучуудын хөнгөн жингийн аварга шалгаруулах  "Purevbaatar Cup" цомын АШТ-ийг 10 дугаар сарын 23-нд "Аврагч" спорт хорооны зааланд зохион байгуулна.

Тэрбээр чөлөөт бөхийн "Софи-2001", "Тегеран-2002" ДАШТ-ий мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл медальт, 2002 оны Азийн наадмын аварга, 1997 оны Ази тивийн аварга, Зүүн Азийн наадмын аварга, Олон улсын "А" зэрэглэлийн тэмцээний 10 удаагийн аварга юм.

Энэхүү "Purevbaatar Cup" цомын АШТ-ийг 2009 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд хөнгөн жингийн тамирчдын ур чадвараа сорихоор хүсэн хүлээдэг тэмцээн билээ. 

 

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?