РЯАН ДЭЙ АНГЛИЙН НЭЭЛТТЭЙ АШТ-Д ТҮРҮҮЛЛЭЭ

2022-10-04  
May be an image of 1 person, playing billiards and indoor
Дэлхийн шилдэг 128 снукерчин оролцсон Английн нээлттэй АШТ-д Уэльс эр Ряан Дэй анх удаагаа түрүүллээ.Тэрбээр финалын тоглолтонд дөрвөн өрөг дараалан хожиж, 10:6-аар Алленийг буулган авлаа. Аллений хувьд дэлхийн аварга Трампыг 3-ын даваанд, дэлхийн аварга Селбиг 4-ийн даваанд буулган авч, Ряаны аварга болох замыг зассан байна. Харин дэлхийн долоон удаагийн аварга Сулливан эхний даваанд бүдэрсэн.
Нийт хагас сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд түрүүлсэн Ряан Дэй нь цомын хамт 100 мянган фунт стерлингийн шагналын эзэн боллоо.
- Би илүү азтай байлаа. Миний олон ч алдааг өрсөлдөгч маань өршөөсөн. Энэ бол миний амьдралдаа гарч үзэж буй хамгийн өндөр оргил байлаа гэж 27 дугаар рейтингээс 16 руу урагшилсан Ряан сэтгэгдлээсээ хуваалцлаа.
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?