ДЭЛХИЙН АВАРГЫН ШИГШЭЭ 16 БАГИЙН ОНООЛТ

2022-10-05  

No description available.

 Хэсэг бүрээс эхний хоёр баг финалын тоглолтыг үргэлжлүүлж буй. Хятадын багийг дагаж гарч ирсэн Словенийн багийн дараагийн учраа нь Португалийн баг боллоо. - Бид хэсэгтээ ганцхан Хятадын багт л хожигдсон. Аргагүй хүчрээгүй. Гэхдээ багийн тоглолтондоо урамтай байгаа. Бид чадах бүхнээ хийсэн. Багаараа шилдэг 16-д анх удаа шалгарсандаа баяртай байна гэж Европын топ-16 тэмцээний ялагч Дарко Жоргич хэллээ. - Анх удаа дэлхийн аваргын шилдэг 16-д шалгарлаа. Энэ бол Португалийн эмэгтэй багийн түүхэн шинэ амжилт гэж багийн ахлагч Даниел Риос амжилтаараа бахархлаа. Тэдний дараагийн учраа бол Европын топ багийн нэг болох Германчууд юм. Эрэгтэй, эмэгтэй багийн оноолтыг хүргэлээ. Оноолтоор харвал, эмэгтэй шигшээ багийн финалд Хятад- Япон, эрэгтэй финалд Хятадын багтай Герман, Словени, Өмнөд Солонгосын аль нэг багтай таарах магадлал өндөр аж. Финалын тоглолт 8,9-ний өдөр Чэнду хотод болно.

No description available.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?