ЯПОНЫ ЭМЭГТЭЙ БАГ ХЯТАДЫН БАГТАЙ ФИНАЛДАХААР УРАГШИЛЛАА...

2022-10-07  

No description available.No description available.Эмэгтэй багийн дэлхийн аварга тодроход ердөө л нэг хоног үлдлээ. Словакийн багийг 3:0-ээр хожсоноор Японы эмэгтэй баг шигшээ дөрөвд шалгарлаа. Тэд хагас шигшээд Гон Конгийн багийг 3:2 -оор хожсон Германы багтай учраа таарсан. Өнөөдөр тоглох хуваарьтай. Рио- гийн олимпийн хагас шигшээд Германы багт хожигдож байсан түүх Японы багт дахин давтагдахгүй гэдэгт итгэж байна. "А"хэсгээс Хятадын эмэгтэй баг шалгарах нь ойлгомжтой. Тэгснээр Дэлхийн багийн аваргын финалд Ази тивийн ( Хятад- Япон) хоёр шилдэг баг таарна гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Хятадын багаас алтан медалийг булаах нь Мимо Итогийн амжилтаас шууд хамаарах нь тодорхой. Тэрбээр Токио-2020 олимпод холимог хосын төрлөөр Хятадын алтан хосыг буулган авч, ширээний теннисний төрлөөр олимпийн анхны алтан медалийг Япон орондоо авч үлдэж байсан гавьяатай. Анх, 1988 оны Сеулийн зуны олимпоос хойш Хятадын теннисчид олимпийн 32 алтан медалийн 28 -ийг нь түүсэн. Түүнээс Мимо Ито дөнгөж 20 насандаа Мизутанийн хамт олимпийн алтан медаль авч, Хятадын ноёрхлыг таслан зогсоож чадсан. Дөнгөж 15 нас, 300 хоногтой байхдаа Риогийн олимпоос багаараа хүрэл медаль хүртэж байсан түүх ч Мимо Итогийнх. Хагас шигшээд Германы багт хожигдож, хүрлийн төлөөх шийдвэрлэх тоглолтонд Сингапурын нэгдүгээр ракет Фэнг Тэйнвэг 3:0-ээр хожиж, багтаа олимпийн хүрэл медаль авчирч байсныг спортын сэтгүүлчид өнөөдөр сануулан бичиж байна. Олимпийн түүхэнд ширээний теннисний төрлөөр хамгийн залуудаа медаль авсан рекордыг эзэмшигч Мимо Итод теннис сонирхогчид энэ удаад ч гэсэн мөн найдлага тавьсан хэвээр. Энэ сарын 8-ны өдөр буюу, маргааш болох финалын тоглолтыг дэлхийн 140 оронд шууд дамжуулна. Хятад улсын энэ жил эх орондоо зохиож буй цорын ганц бөгөөд, хамгийн том тэмцээн бол Багийн ДАШТ. Хятадын эрэгтэй багтай эн тэнцэж өрсөлдөх баг үгүй. Тэгэхээр нэг алт нь Хятадын гэж хэлж болно. Харин түүнийгээ хослуулж чадах эсэхийг хамтдаа сонирхоцгооё.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Н.УЧРАЛ ГИШҮҮНИЙ ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?