ӨНӨӨДӨР МОНГОЛЫН 3 ЖҮДОЧ ТАШКЕНТЫН ТАТАМИД ХҮЧЭЭ СОРИНО

2022-10-07  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж буй жүдо бөхийн 2022 оны ДАШТ-ий 2 дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эрэгтэйчүүдийн 52 кг жингийн барилдаанууд болж шилдгүүдээ тодруулна.  

Монголын шигшээ багаас 66 кг-д ОУХМ Ё.Басхүү, Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Хорлоодой нар хүчээ сорих бөгөөд Ё.Басхүү эхний тойрогтоо гоц мөргөжээ. Тэрбээр 2 дугаар тойрогтоо Египетийн Мохамед Абделмавгоуд, Бахрейны Рамазан Коджаков нарын ялсантай нь учраа таарч барилдана. Түүний В хэсэгт Японы жүдоч, Токиогийн олимпын аварга Абэ Хифүми багтжээ.

ОУХМ Г.Хэрлэнгийн хувьд эхний тойрогтоо Францын Валиде Хяар/Khyar Walide/-тай барилдана. Харин Б.Хорлоодой эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо Унгарын Река Папптай учраа таарчээ. Түүний С хэсэгт Косовогийн Дистриа Красники байгаа юм.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?