АРСЕНАЛ ХЭР УДААН ПЛ-ИЙГ ТЭРГҮҮЛЖ ЧАДАХ ВЭ?

2022-10-11  
Есөн тойргийн дараагийн байдлаар 8 хожил, 1 хожигдолтой, 24 оноотойгоор Премьер Лигийг дангаараа хошуучилж буй Арсенал багийг энэ байрандаа хэр удаан тогтох вэ? гэдэг дээр мэргэжилтнүүд маргаж буй.
- Арсенал гараагаа сайн эхэлсэн. Гэхдээ цаана нь 29 тойргийн тоглолт үлдсэн. Английн Премьер Лигийн онцлог бол муу баг гэж байдаггүй. Хэн нь ч хэнийгээ хожих магадлалтай. Тэгэхээр энэ темпээ хадгалж чадах нь чухал гэж Пеп Гвардиолла дүгнэсэн.
- Барианд энэ эрчээрээ Арсенал очиж чадахгүй. Тэд түрүүлэх багаас 15 оноогоор дутах болно. МСИ бол маш их хүчирхэгжсэн. Гоолын машинтай болсон нь бусдад аюул дагуулж буй гэж Гарри Невэлл МСИ-г төвөггүй түрүүлнэ гэж байр сууриа илэрхийллээ.
- Хожигдож болно. Гэхдээ шүүлт шударга байх ёстой. Аль нэг талд нь шүүгч үйлчилж буй бол шүүгчийн хэрэг байхгүй. Бид хожигдох ёсгүй тоглолтонд 3 оноо алдлаа. Шүүгчид Арсеналын талд шүүлээ. Арсеналын хаалганд 11 метрийн торгуулийн цохилтыг заасангүй. Гараараа бөмбөгөө хаасныг нүдээ аниад өнгөрлөө. Гэсэн хэрнээ, маргаантай асуудлыг судалж үзэлгүй, манай хаалганд 11 метрийн торгуулийн цохилт заасан нь шударга бус хандлага гэж 3:2-оор Арсеналд хожигдсоны дараахи Хэвлэлийн бага хурлын үеэр Клоп мэдэгдлээ. Одоогоор Арсенал тэргүүлж, МСИ удаалж, Ливерпуль хүснэгтийн 10-д бичигдэж байна.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?