ДЭЛХИЙД ХЯТАДЫН ТЕННИСЧИД НОЁРХЛОО УЛАМ ТОГТООЖ БАЙНА..

2022-10-11  
May be an image of 1 person
Хятад теннисээр ноёрхлоо тогтоосон. Энэ удаад ч Хятадын эрэгтэй, эмэгтэй багийн аль аль нь түрүүллээ. Тэдэнтэй өрсөлдөхийн тулд Хятад гаралтай тамирчдыг урвуулан авах нь илүү хялбар бөгөөд, хамгийн гол нь цаг хугацаа хожно гэж мэргэжилтнүүд үзэж, энэ нь ч олон улсад ажил хэрэг болон өрнөсөн. Герман, Австри, Люксенбург, Франц, Португали зэрэг теннис өндөр хөгжсөн Европын орнууд, саяхнаас л теннисийг эх орондоо хөгжүүлэхээр анхаарч буй АНУ ч Хятад гаралтай тамирчдаас шигшээгээ бүрдүүлэх болсон. Энэ жилийн Европ тивийн аваргад Германы теннисчин Данг Киу (эрэгтэй) Хятад гаралтай нэгэн анх удаагаа түрүүлсэн. Өөрөөр хэлбэл хятад гаралтай тамирчид Европыг " эзэлсэн" бол Ази тивийн төлөөлөл Тайвань, Гонконг, Сингапур бол тэр чигтээ л Хятад.
Ази тивээс Өмнөд болон Хойд Солонгос, Монгол улс л Хятад тамирчдаар багаа хараахан сэлбэсэнгүй. Энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хятадын болон дэлхийн нэг номерийн теннисчинг буулган авсан Японы Харимотогийн эцэг эх Хятад үндэстэн юм. Гэхдээ Япончуудын хувьд иргэншилдээ оруулсан аливаа үндэстэнг бүрэн Япон болгож чаддаг онцлогтой. Нэрнээс нь өгсүүлээд, ул үндэсгүй өөрчилдөг. Тухайлбал Даваажаргал - Хакухогоор , Ананд- Какурю нэртэйгээр Японы сумогийн түүхэнд бичигдэнэ. Яваандаа тэднийг Монгол гэдгийг ч мартах болно.
 
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?