КАРИМ БЕНЗЕМА "АЛТАН БӨМБӨГ"-ИЙН ЭЗЭН БОЛЛОО

2022-10-18  

“Реал Мадрид” болон Францын шигшээ багийн довтлогч Карим Бензема оны шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” шагналыг анх удаагаа хүртлээ.

2021/22 оны улиралд Карим Бензема 46 тоглолтод 44 гоол оруулж, “Реал Мадрид”-ын бүрэлдэхүүнд тоглохдоо Аваргуудын лиг, Испанийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ.

Санал хураалтын дүнгээр 2021/22 оны улиралд “Ливерпүүл”-д тоглож байсан “Байерн Мюнхен-ий Садио Мане хоёрдугаарт, “Манчестер Сити”-гийн Кевин Де Брюйне гуравдугаарт орсон байна. 

Английн Премьер лигийн аварга “Манчестер Сити” клуб “Оны шилдэг клуб”-ээр шалгарчээ. 

Эх сурвалж: BBC

Бензема 1998 онд домогт хөлбөмбөгчин Зинедин Зиданыг “Алтан бөмбөг” хүртсэнээс хойш энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны франц хүн болж байгаа юм. Шагнал гардуулах ёслолд Зидан хүрэлцэн ирсэн бөгөөд тэрбээр нутаг нэгтэндээ шагналыг нь гардуулсан байна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?