КАРИМ БЕНЗЕМА 34 НАСАНДАА " АЛТАН БӨМБӨГИЙН" ЭЗЭН БОЛЛОО

2022-10-19  
 
Франц улсын " France press" сэтгүүлээс оны шилдэг хөлбөмбөгчинд олгодог "Алтан бөмбөг"-ийн эзнээр "Реал Мадрид " багийн ахлагч Карим Бензема анх удаагаа шалгарлаа. Роналдог "Реал Мадрид"-аас явснаас хойш Бензема хэн болохоо харуулж эхэлсэн. Уналтанд орсон Реал Мадрид багийг дахин сэргээхэд багийн гол тулгуур нь Бензема болж чадсан. Түүний хүчинд Реал Мадрид баг Ла Лигт болон Аваргуудын Лигт дахин түрүүлсэн. Ялангуяа өнгөрсөн улиралд Францын аварга ПСЖ, Аваргуудын Лигийн аварга Челси, Аваргуудын Лигт түрүүлнэ гэдэг таамагт нэгдүгээрт бичигдэж байсан МСИ, мөн Английн хүчирхэг Ливерпуль багийг дараалан өвдөг сөхрүүлэхэд Бенземагийн оруулсан гоёлууд тус болсон. Реал Мадрид багийн ахлагч, Францын шигшээ багийн довтлогч, Алжир гаралтай Франц эр Карим Бензема6ийн тухайд:
- Карим бол дэндүү өндөр ур чадвартай чадварлаг хувь тоглогч. Хүчтэй сэтгэхүйтэй. Багийн тоглолтыг сайн хийж чаддаг. Тэр бол ялагдашгүй. Бензема А, Б, С нарын хөлбөмбөгчидийн хэнээс нь ч илүү олон гоол оруулж чадсан. "Алтан бөмбөгийн" эзэн болоход нь түүний энэ зан чанарууд нөлөөлсөн. Тэр багтайгаа ялагдашгүй, дийлдэшгүй байлаа." Реал Мадрид" баггүйгээр Карим Бензема, Карим Бензема үгүйгээр Реал Мадрид баг ийм амжилтанд хүрэхгүй байсан. Баяр хүргэе гэж нэгэн цагт Реал Мадрид багийг удирдаж байсан Жозе Моурино өөрийн хуудсандаа бичлээ.
 
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?