КЛОППЫН ХУУРАХ ТАКТИК

2022-10-19  
- Хоёр шуу мод болчихлоо. Цуцлаа гэдэг Баянмөнх аваргын мессэжийг үнэмшсэн Мөнхбат аварга золгонгуут дайраад Баянмөнх аваргын "ам мэхэнд" ороогдож байсан түүхийг бөхчүүд хуучилдаг. Тэгвэл Клопп ч:- Ливерпуль энэ улиралд түрүүлэх тухай бодлоо орхисон. Сити-тэй өрсөлдөх бага байхгүй. Бид олигтойхон ч эсэргүүцэл үзүүлж чадахгүй. Сити маш хүчирхэг болсон гэж тоглолтын өмнөхөн ярилцлага өгсөн байдаг. Гэтэл Ням гарагийн тоглолтонд МСИ багийг 1:0-ээр хожиж дөнгөлөө. Хожлын цорын ганц гоолыг нөгөөх л Мо.Салах хаалгачийн эсрэг ганцаар гарч ирэн зүүн буланд нь цохиж орууллаа.
Ингэснээр нэг ч хожигдолгүй явсан МСИ баг энэ улирлын анхны хожигдлоо амслаа.
- Английн ПЛ-т өнөөдрийн нөхцөлд МСИ-ээс илүү нэг л баг бий. Тэр бол Ливерпуль. Европын хүчирхэг баг. Тийм багийг басах ямар ч учир шалтгаан бидэнд байхгүй. Яг гурван сарын өмнө бид Английн супер цомын финалд Ливерпульд 3:2-оор хожигдсоноо санаж байна. Ливерпуль цаашид ч бидний гол өрсөлдөгч байх нь дамжиггүй. Энэ удаа бид хожигдоогүй. Шүүгчийн буруу шүүлтээс болж бид 3 оноогоо алдлаа. Фил Фодены оруулсан гоолыг тооцсон. Тоглолт цаашаа үргэлжилсэн. Нэгэнт тоглолт цаашаа л үргэлжилсэн бол гоолыг тооцдог дүрэмтэй. Энэ дүрмийг шүүгчид зөрчлөө.
Гоолыг хүчингүй болгосноор тоглолтын уур амьсгалд сөргөөр нөлөөлсөн. Муудаа бид тэнцэх байсан юм гэж Пеп Гвардиолла ВВС спортод тайлбар хэллээ.
Ийнхүү 10 тойргийн дараах байдлаар Арсенал 4 онооны илүүтэйгээр ПЛ-ийг илэрхий хошуучилж, араас нь МСИ, Тоттенхэм багууд тус бүр 23 оноотойгоор араас нь нэхэж байна.
- Яг өнөөдөр МСИ-ийн довтолгоонд тэсэх баг цөөн. ПЛ-ийн тоглолт биш бол бид аль хэдийн ялагдсан байх байлаа. Бид өөрсдийгөө шахаж, шавхаж, бүх хүчээ дайчилсан тоглолт үзүүллээ. Довтолгооны бүх нүх сүвийг хааж байсан ч, нэг л мэдэхэд МСИ-ийн өчнөөн олон тоглогч манай торгуулийн талбайд тал талаас нь орж ирсэн байлаа. Өрсөлдөгчийнхөө тоглолтын стилийг сайн мэдэх учир довтолгоо бүрийг няцааж, тасалж чадлаа. Үнэндээ бид багаараа хамгаалсан. Харин ганц нэгхэн сөрөг довтолгоогоо чулуу болголоо. Энэ бол манай багийн энэ улирлын хамгийн сайн тоглолт боллоо гэж Клопп хотынхоо шалтгааныг нэрлэлээ.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
MONGOLIA NEWS:Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн гэрчлэлийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.до****аар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэрээр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байсан тул нэг бөөрөө 460,000 до****аар зарсан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбогдоно уу whatsapp дугаар: +19099134258 2022-10-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?