2024 ОНД ЕВРОПЫН АВАРГА ХЭН БОЛОХ ВЭ?

2022-10-19  
2016 онд Португал. 2020 онд Итали. Энэ хоёр баг дээрх онуудад аваргалсан. Европын АШТ-ий аварга Данийн баг 2020 онд Италитай финалдаж ялагдсан ч, энэ тоглолтын нээлт байж чадсан.
Европын 53 үндэсний шигшээ баг 10 хэсэгт хуваагдаж 24 эрхийн төлөө өрсөлдөнө. Хэсэг бүрийн эхний хоёрт шалгарсан багууд ( Нийтдээ 20) Евро-2024 онд оролцох эрхийг халааслана. Үлдсэн 4 эрхийн 3-ыг нь Nations league-ийн шилдэг 12 багаас шалгарах багуудад, 1 эрхийг нь "D" league-д түрүүлсэн багт олгох журмыг баталлаа.
Дээрх багуудыг 10 хэсэгт хуваасан сугалаа Германы Франкфурт хотод явагдаж, германы домогт довтлогч Юрген Клинсман оноолтыг нээж оролцлоо.
Еuro-2024 -д тус тэмцээнийг зохион байгуулагч Германы шигшээ баг автоматаар оролцох эрхийг эдэлсэн бол Украйнд дайн үүсгэсэн Оросын шигшээ багийг тус тэмцээнээс хассан байна.
2024 оны долдугаар сарын 14-ны Ням гарагт Германы Берлин хотын Олимп цэнгэлдэх хүрээлэнд Евро-2024 тэмцээний нээлт Германы багийн тоглолтоор эхэлнэ. Нэг сарын турш үргэлжлэх тус тэмцээн нь Берлин, Кологне, Дортмунд, Дюссельдорф, Франкфурт, Гэлсэнкиршен, Гамбург, Лейпциг, Мюнхен, Штутгарт зэрэг 10 хотод нэгэн зэрэг явагдах юм.
- Nations leaguè-ийн рейтингээр үзвэл бид хэсэгтээ Англи, Францын аль нэгэнтэй нь таарах нь ойлгомжтой байсан. Англи, Украйн, Хойд Македони, Мальттай нэг хэсэгт таарлаа. Сугалааг харвал бид хэсгээсээ шалгарч чадна гэж урьдчилан дүгнэж байна. Мэдээж тоглолт бүр амаргүй байх болно гэдгийг төсөөлж байна. Саяхан Английн багийг бид хожсон. Македоны багт хожигдож ДАШТ-д оролцох эрхээ хасуулсан. Энэ хожигдол бол тохиолдол байсан гэж Евро-2020 оны аварга Италийн багийн дасгалжуулагч Манчини итгэлтэй хэллээ.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?