МАНЕ: БИ НУТГИЙНХАА АРД ИРГЭДИЙН ТӨЛӨӨ ЧАДАХАА Л ХИЙЖ БАЙНА

2022-10-24  
May be an image of 1 person
May be an image of 1 person
- "Алтан бөмбөгийн" шагнал гардуулах ёслолд оролцож, Та бүхэнтэйгээ мөр зэрэгцэн зогсож байгаадаа баяртай байна. Нутгийнхаа зон олныхоо төлөө чадах бүхнээ хийж буй гэж хэлэхдээ би бага зэрэг ичингүйрч байна. Үнэндээ нутаг нэгтнийхээ сайн сайхны төлөө би дуртайяа зүтгэдэг. Хөгшчүүлийг амар тайван, хүүхдүүдийн ирээдүйг гэрэлтэй болгохыг би хичээдэг гэж Парис хотод Сократесийн шагналыг гардан авахдаа Сенегалын үндэсний шигшээ баг болон Байер Мюнхен багийн довтлогч Сауде Мане хэллээ. Тэрбээр өнгөрсөн жилд Сенегалдаа дунд сургууль ( 1 тэрбум төг), эмнэлэг ( 2,5 тэрбум) бариулж, хүүхдүүдэд үнэ төлбөргүй хувцас, өрх гэр бүл бүрт сар болгон 300 мянган төгрөгийн санхүүжилтыг хувиасаа гаргасан байна.
Ливерпуль багийн төлөө 23 гоол оруулж, Африкийн цомын аваргад багаа анх удаа түрүүлүүлж чадсан тэрбээр Бразилийн алдарт хөлбөмбөгчин Сократесийн нэрэмжит нийгмийн сайн сайхны төлөө шагналыг ийнхүү Мане хүртлээ.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?