ОУХМ Г.БОЛОР-ЭРДЭНЭ “МАНЧЕСТЕР - 2022” ГРАН ПРИ -ГЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

2022-10-24  

Пара таеквондогийн дэлхийн 5 удаагийн аварга, ОУХМ Г.Болор-Эрдэнэ “Манчестер - 2022” Гран при тэмцээнд амжилттай тулалдан хүрэл медаль хүртлээ.

Англи улсын Манчестер хотноо энэ сарын 20-23-ны өдрүүдэд олимпын таеквондогийн “Манчестер - 2022” Гран при тэмцээн зохион байгуулагдаж байгаа бөгөөд нэ сарын 20-нд пара таеквондогийн тус К44 ангиллын эрэгтэйчүүдийн 63 кг жинд Г.Болор-Эрдэнэ ийнхүү хүрэл медалийн эзэн болжээ.

Энэ удаагийн “Манчестер - 2022” Гран при тэмцээнд Монголоос үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Батнасангийн удирдлага дор Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар хүч сорин өрсөлдсөн бол шүүгчээр олон улсын шүүгч Н.Эрдэнэбаатар ажиллаж байна.

ОУХМ Г.Болор-Эрдэнэ энэ тэмцээнд ранк 3-т эрэмбэлэгдэн оролцсон бөгөөд эхний тойрогт Доминиканы тамирчныг 28:13-аар буулган авч улмаар хагас шигшээ тулаанд "Токио-2020" паралимпын наадмын хүрэл медальт Турк улсын Махмут Бозтекед ялагдан хүрэл медаль хүртсэн юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?