РОНАЛДО ҮЙЛДЛЭЭСЭЭ УУЧЛАЛ ГУЙЛАА...

2022-10-24  

- Роналдо хоёр дахь удаагаа тоглолт дуусахаас өмнө талбайг орхилоо. Хөлбөмбөг бол багийн спорт. Тиймээс багт сахилга гэж байх ёстой. Ганц хүний хүслийг биелүүлдэг газар биш. Сахилга бат, стандарт гэж зүйлийг мөрдүүлэх нь дасгалжуулагч миний үүрэг. Роналдо бол багийн бусад гишүүдийн л адил нэг тоглогч. Би ингэж л хандана. Нэг тоглогчийн гаргаж буй зохисгүй үйлдлийг таслан зогсоох үүрэг надад бий. Тиймээс Роналдод торгууль оногдуулсан. Багийг орхиж одсон учир Челси-тэй хийсэн тоглолтонд сэлгээгээр ч нэрийг нь оруулаагүй. Цаашид хэрхэхийг багийн удирдлагууд шийдвэрлэнэ.Одоогоор түүнийг үндсэн багтай бэлтгэл хийхийг хориглосон. Формыг нь алдагдуулахгүйн тул залуучуудын багтай бэлтгэл хийлгэнэ гэж Эрик Тан Хэг хэлсэн. Харин Роналдо:- Сэтгэлээ барьж чадахгүй тохиолдол гэж байх юм. Миний хувьд тийм зүйл боллоо. Уур уцаараа ч тэвчиж чадсангүй. Цаашид тэвчээртэй байж, бэлтгэл сургуулилтаа улам сайн хийх болно. Алдаагаа ухамсарлав. Багийн амжилтын төлөө биеэ дайчилна гэж буулт хийлээ. Түүнийг U-21 багтай бэлтгэлээ үргэлжлүүл гэсэн шийдвэрийг тэр хүлээн зөвшөөрсөнгүй. Харин ганцаарчилсан бэлтгэл хийх болно гэж мэдэгдлээ. 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?