МСИ, ПСЖ, РЕАЛ МАДРИД, ЧЕЛСИ , БЕНФИКА, БАЙЕР МЮНХЭН БАГУУД ХЭСГЭЭСЭЭ ШАЛГАРЛАА

2022-10-26  

No description available.

Хэсгийн сүүлчийн тоглолтоос өмнө дээрх багууд шигшээ 16-д шалгарах болзлоо хангалаа. Германы Дортмунд Боруссия талбай дээрээ Данийн Копенгаген багтай тэнцэхэд л дээрх багуудын эгнээнд нэгдэнэ. Италийн домогт Ювентус 4:3-аар Бенфикад хожигдсоноор хэсгээсээ шалгарах боломжоо алдлаа. Энэ гунигт мэдээг Барселона үргэлжлүүлэх эсэх нь Барселона- Байер Мюнхен багийн тоглолтоос хамаарна. Хэсгээ илүүрхсэн ПСЖ, МСИ багууд ихэд өнгөтэй харагдана. Месси, Мбаппе нар Маккаби багийг 7:2-оор хожиход тус бүр дубль хийсэн. - Мессигийн хөлийнхөө гадраар цохиж оруулсан эхний гоол гайхалтай. Хоёр дахь нь бол түүний стандарт гол. Хурдтайгаа хуурч орж ирэн, хаалганы буланд хүчтэй цохисон. Сүүлийн найман тоглолтонд 11 гоол орууллаа. Аваргуудын лигт нэмж 2 гоол оруулснаар Роналдогийн рекордоос 9 гоолоор илүү гарлаа. Дэлхийн аваргын өмнө маш сайхан формондоо орох нь гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Тэд энэ улирлын аварга болох багийн нэгээр ПСЖ-ийг нэрлэж буй. Өнөө шөнө Аваргуудын Лигийн үлдсэн хэсгийн тоглолтууд болно. Түүнээс анхаарал татаж буй нь яах аргагүй Барселона- Байер Мюнхен багийн тоглолт юм. Барселона баг талбай дээрээ хожиж 3 оноо авч чадахгүй бол АЛ-ийг эрт орхих аюул нөмөрч буй.

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?