РОМА" ЧАДАН ЯДАН ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА...

2022-11-04  

  Нэр алдар нь Европод танигдаж амжаагүй, Болгарын Лудогорец багийг сүүлчийн тойрогт хожиж байж хэсгээсээ хоёроор Рома баг шалгарлаа. Ижил 7 оноотой өөр хоорондоо учирсан дээрхи хоёр багийн эхний хагас Лудогорецийн 0:1 давуутайгаар өндөрлөсөн нь Рома багийн хөгжөөн дэмжигчдийн уурыг хүргэж, уушиг зүрхийг нь сагсайлгасан. Хожигдох байтугай, тэнцэх ч эрхгүй Рома баг тоглолтын хоёрдугаар хагаст 3 гоол оруулж, Европа Лигийн хасагдах шатанд тоглох эрхээ халаасалсан. Пеллеггири 56 дахь минутанд торгуулийн цохилтоос тоглолтын харьцааг 1:1 болгон тэнцүүлж, 65 минутанд дахин 11 метрийн торгуулиас гоолдож, улмаар 86 дахь минутанд Занельо гоолын цэгийг хатгаснаар Жозе Моуриногийн баг Европын томчуудтай цомын төлөө өрсөлдөх боллоо.

  -Сэтгэл зүйн хувьд маш хүнд дарамттай тоглолт боллоо. Угаасаа хожигдох байтугай тэнцэх ч эрх бидэнд байгаагүй. Тэгж байтал талбай дээрээ эхний гоолыг алдсан. Эхний хагаст зочид маань давамгайлсан. Харин хоёрдугаар хагасыг бид удирдсан. Үр дүнд нь бид яллаа. Европа Лиг бол Конференсе Лигээс илүү чанартай. Энэ жил Барселона, Ювентус, Аякс зэрэг Европын томчуудтай Европа Лигийн цомын төлөө өрсөлдөнө. Тэгэхээр хасагдах шатны тоглолт бүр маш чухал ач холбогдолтой. Миний санааг зовоож буй ганц л зүйл байна. Энэ бол тоглогчдын дасан зохицох чадвар. Айлын талбайд бид өөрийн талбайд юм шиг тоглож чадахгүй байгаа нь Европа Лигийн хэсгийн тоглолтуудаас анзаарагдлаа гэж Жозе Моуринью Италиа-]'С]ку спортод ярилцлага өглөө.

No description available.

No description available.

Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:3-1 оноо бол өндөр үзүүлэлт юун чадан ядан гэж 2022-11-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?