КАТАР-2022 ДАШТ-Д ОРОЛЦОХ БРАЗИЛИЙН ШИГШЭЭ БАГ БҮРДЛЭЭ...

2022-11-09  
May be an image of 10 people and people standing
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны 11 дүгээр сарын 20 эхэлж, арванхоёрдугаар сарын 18-нд өндөрлөнө. Катарын халуунаас зугтаж, ДАШ -ийг зунаас өвлийн улиралд шилжүүлж, улс бүр лигийнхээ тоглолтонд зохицуулалтыг хийсэн онцлогтой. Энэ жилийн Дэлхийн АШТ-д Европоос Бельги, Англи, Португали, Франц, Латин Америкаас Бразил, Аргентины багийг дээгүүр амжилт үзүүлнэ гэж мэргэжилтнүүд нэрлэж буй. Зарим мэргэжилтнүүд Бразилийн багийн ноёрхол эргэн ирэх цаг болсон гэж ч үзэж буй. Энэ өдрүүдэд Бразилийн шигшээ багийн дасгалжуулагч Тите багийн бүрэн бүрэлдэхүүнээ зарлалаа. Тэрбээр хамгийн сүүлд 39 настай Дани Алвесийг шигшээ багт дуудсанаар Бразилийн шигшээ баг бүрдсэн байна.
Бразилийн шигшээ багийн гол яс нурууг нь 26 настай, Парис Сант Жермен багийн довтлогч Нэймар, Реал Мадрид багийн довтлогч Жуниор, Родриго, хамгаалагч Тиаго Силва нар бүрдүүлж буй аж. Хүмүүсийн хүлээж байсан Астон Вилла багийн хагас хамгаалагч Коутинхо, Ливерпуль багийн довтлогч Фирмино нарыг дасгалжуулагч шигшээ багтаа дуудахаас дасгалжуулагч татгалзжээ. Бразилийн шигшээ багт Премьер Лигээс хамгийн олон тоглогч оролцож байгаагаас МЮ -аас Касемиро, Антони, Фред, Арсеналаас Жесус, Мартинелли нарыг урьжээ. Хамгийн сүүлд шигшээ багтаа дуудагдсан, өдгөө 39 настай Дани Алвес нь Мексикийн Пумас багт тоглож буй аж.
- Дани Алвес нь бусдын л адил шалгуурт тэнцсэн. Хувь тоглогчийн ур чадвар техник, биеийн хүчний ачаалал даах чадвар, сэтгэл зүйг онцолж багаа бүрдүүлсэн гэж дасгалжуулагч Тите онцоллоо.
"Катар-2022" ДАШТ -д оролцож буй хамгийн ахмад хөлбөмбөгчнөөр тодорч буй Дани Алвес нь Бразилийн шигшээ багийн төлөө анх 2006 онд талбайд гарч, 2010, 2014 оны ДАШТ-д шигшээ багтаа хоёр дараалан дуудагдсан юм.
Бразилийн баг нь Серби, Швейцарь, Камеруны багтай нэг хэсэгтээ таарсан.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны 11 дүгээр сарын 20 эхэлж, арванхоёрдугаар сарын 18-нд өндөрлөнө.
Бразилийн багийг танилцуулбал:
Хаалгач: Алиссон ( Ливерпуль), Эдэрсон ( МСИ), Вевертон( Палмейрас)
Хамгаалагч: Бремер ( Ювентус), Милитао ( Реал Мадрид) Маргинхос ( ПСЖ), Тиаго Силва( Челси), Данило ( Ювентус), Дани Алвес ( Пумас), Алекс Сандро( Ювентус), Алекс Теллес( Севилья)
Хагас хамгаалагч: Бруно Гиумараес ( Ньюкастль), Касемиро( МЮ), Эвертон Рибейро( Фламенго), Фабинхо ( Ливерпуль), Фред (МЮ), Лукас Пакиюта( Вест Хэм)
Довтлогч: Антони( МЮ), Габриель Жесус( Арсенал), Габриель Мартинелли ( Арсенал), Неймар( ПСЖ), Педро ( Фламенго),.Рафинка( Барселона), Ричарлисон ( Тоттенхэм), Родриго ( РМ), Винисус Жуниор( Реал Мадрид)
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :Бразил хожно. Дани алвес сайн тоглогч шүү. 2022-11-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?